-Аргын тооллын 6 сарын 27. Мягмар (Ангараг) гараг /2017/



-Аргын тооллын 6 сарын 27. Мягмар (Ангараг) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 4, хөхөгчин тахиа, үнэг-8 од, уул суудал, 4 ногоон мэнгэ, үхэхийн барилдлагатай өдөр. Дашнямтай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:55-20:55.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хүүхдийн сэвлэг үргээхэд баян ноён болох сайн. Гэвч туулай, бич, тахиа, могой, морь жилтнээ цээртэй.
-Үхэр, могой, морь жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, бич, тахиа жилтэн сөрөг муу.
- Өлзий хутгийн өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ