-Аргын тооллын 6 сарын 29. Пүрэв (Бархасвад) гараг /2017/



-Аргын тооллын 6 сарын 29. Пүрэв (Бархасвад) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 6, улаагчин гахай, бага морь-10 од, хий суудал, 2 хар мэнгэ, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:56-20:55.
-Өдрийн сайн цаг: Үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Насанд хүрсэн хүмүүс үс засуулахад зүс, царай сайжрах сайн. Гэвч могой, үхэр, луу, хонь, нохой, бич, тахиа жилтнээ цээртэй.
-Туулай, гахай, бар жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, үхэр, луу, хонь, нохой жилтэн сөрөг муу.
-Насны, буян хишгийн даллага авах, худалдаа хийх, тариалангийн үйл, сургуульд сурах, бичиг зурхай, эрдэм сурах, ном хэвлэх, замд явах, сахил хүртэх, шүтээн босгох, номын хурал байгуулах, эм найруулах, мод тарих, хөрөнгө исгэх, хүн төрөх, буяны үйл, номын хурим, лам хуврага болох, гөлөг тэжээх, номын үйл эхлэх, гүйцээх, сүм дуган нээхэд сайн. Бэрийн үйл, мод таслах, газар малтах, үхэгсдийг оршуулах, худаг шуудуу малтах, эд, мал гадагш өгөхөд муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ