-Аргын тооллын 7 сарын 13. Пүрэв (Бархасвад) гараг /2017/



-Аргын тооллын 7 сарын 13. Пүрэв (Бархасвад) гараг /2017/
-Билгийн тооллын 19, цагаагчин үхэр, чөдөр-23 од, уул суудал, 6 цагаан мэнгэ, үл тохирохын барилдлагатай өдөр. Лус тахихад сайн. Усанд хор орох.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:06-20:48.
-Өдрийн сайн цаг: Бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад сайн ерөөлт, бодийн төрөл олох, сайн нөхөртэй нөхөрлөх болой. Гэвч хонь, үхэр, луу, нохой, бич, тахиа жилтнээ цээртэй.
-Могой, тахиа, бар, туулай жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, үхэр, луу, нохой жилтэн сөрөг муу.
-Замд явах, сургуульд сурах, бичиг зурхай, эрдэм сурах, ном хэвлэх, шүтээн босгох, номын хурал байгуулах, эм найруулах, мод тарих, хөрөнгө исгэх, буяны үйл, мал зарах, худалдаа хийх, хот суурин, байшин барилгын суурь тавих, хулгай, дээрэм дарах, дайсныг номхтгох үйлд сайн. Бэрийн үйл, багш шавь барилдах, өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, үхэгсдийн үйл, мал худалдахад муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ