-Аргын тооллын 7 сарын 14. Баасан (Сугар) гараг /2017/



-Аргын тооллын 7 сарын 14. Баасан (Сугар) гараг /2017/
-Билгийн тооллын 20, хар бар, шувуун хошуут-24 од, мод суудал, 5 шар мэнгэ, түлэхийн барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр. Овоо, лус тахихад сайн. Усанд хор орох.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:04-20:47.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хол газар явагсад хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул өлсөж ундаасна цээрлэ.
-Морь, нохой, тахиа жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, бар, туулай жилтэн сөрөг муу.
-Лам болох, хурим хийх, эрдэм сурах, шинэ хувцас өмсөх, үхэгсдийн үйл, хот тосгоны суурь тавих, бурхан шүтээн, орон гэрийг равнайлах, хувцас эсгэх, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, цэрэг хөдөлгөх, хатуу үйл үүсгэвэл сайн. Элдэв сайн үйлийг эхлэн үүсгэхийг тэвчвээс зохистой. Цацал өргөх, эм найруулах, төрөл садан бололцох, ном эхлэн заалгах, худаг малтах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, замд явахад муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ