-Аргын тооллын 7 сарын 16. Ням (Адьяа) гараг /2017/


-Аргын тооллын 7 сарын 16. Ням (Адьяа) гараг /2017/
-Билгийн тооллын 22, хөх луу, дэлгэрүүлэгч-26 од, гал суудал, 3 хөх мэнгэ, үхэхийн барилдлагатай өдөр. Лус тахихад сайн.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:09-20:46.
-Өдрийн сайн цаг: Бар(03:40-05:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад эрхэм сайн, эд идээ элбэгших сайн. Гэвч нохой, бар, туулай жилтнээ цээртэй.
-Хулгана, бич, луу жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой жилтэн сөрөг муу.
-Үсэг, зурхай, урлахуй ухаанд суралцах, хатуу үйл, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, хурим хийх, цэцэг жимс тарих, мал адгуус сургах, эм найруулах, эрдэм ном сургах, лам болох, буяны үйл, ном айлтгаж заалгах, дээдэст бараалхах, зэтгэрийг номхтгох, шүтээн босгох, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, мал адгуус муулах үйлд сайн. Цэрэгт мордох, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, оёх шидэх, эсгэх, орон байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, бэрийн үйл, үхэгсдийн үйл, замд гарахад муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ