-Аргын тооллын 8 сарын 1. Мягмар (Ангараг) гараг /2017/


-2017 оны 8 сарын зурлага.
Зуны адаг улаагчин хонь(бага) сар, 3 хөх мэнгэ, огторгуй суудалтай.
-Аргын тооллын 8 сарын 1. Мягмар (Ангараг) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 9, цагаан бич, эрхтний тэнгэрт-15 од, гал суудал, 5 шар мэнгэ, арвидахын барилдлагатай өдөр. Лус тахихад сайн.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:28-20:27.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хүүхдийн сэвлэг үргээхэд эрхэм сайн. Гэвч бар, бич, тахиа, могой, морь жилтнээ цээртэй.
-Хулгана, луу, могой, морь жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, бич, тахиа жилтэн сөрөг муу.
-Дайсан дарах, номхтгох, цэргийн сургалт хийх, балгас эвдэх, шинэ ноён тавих, захиран тушаах, мод суулгах, цэцэрлэг байгуулах, чимэг зүүх, бүжиг наадам хийх, туг дарцаг хийсгэх, идээ, хувцас олох, өглөг өгөх, хөрөнгө оруулах, буян хишгийн даллага, шид бүтээл үүсгэхэд сайн. Байшин сав дээр гарах, шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, худаг малтах, эм найруулах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйлд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ