Нийтийн хоолны салбарт 40 гаруй жил ажилласан өндөр настан Н.Рагчаа гуай Монголын мастер тогоочдын холбооны "Хөдөлмөрийн алдар" одонгоор энгэрээ мялааалаа.


Монголын мастер тогоочдын холбооны ерөнхийлөгчийн 2017 оны 8-р сарын 01 ний өдрийн 24 тоот тушаалаар Нямын Рагчаа гуай холбооны нэрэмжит шагнал болох "Хөдөлмөрийн алдар" одонгоор энгэрээ мялааалаа. Түүний шагналыг Монголын тогоочдын холбооны дэд тэргүүн, мастер тогооч Батбаатар гардуулж баяр хүргэв. 
Өдгөө 78 насыг зооглож суугаа энэ буурал 1956-1961 онд Ховд аймгийн Худалдаа бэлтгэлийн трестэд галч, дагалдан тогоочоор ажиллаж байгаад 1961-1980 онд Авто засварын заводын 8-р гуанзанд туслах тогоочоор ажиллажээ. Улмаар 1980-1992 он хүртэл Буянт зочид буудлын гуанзанд тогооч,  ахлах тогоочоор ажиллаж байгаад 1990 онд гавьяаныхаа амралтанд гарсан байна. Түүний олон жилийн хөдөлмөр зүтгэлийг  Монголын тогоочдын холбоо үнэлж ийнхүү хөдөлмөрийн алдар одонгоор шагналаа.

ВИДЕО:






Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ