-Аргын тооллын 10 сарын 5. Пүрэв (Бархасвад) гараг /2017/


-Аргын тооллын 10 сарын 5. Пүрэв (Бархасвад) гараг /2017/
-Билгийн тооллын шинийн 15, хөхөгчин үхэр, могойг хүлэгч-25 од, шороо суудал, 3 хөх мэнгэ, үл зохилдохын барилдлагатай өдөр. Овоо, лус тахихад сайн.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:56-18:23.
-Өдрийн сайн цаг: Бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад маш сайн. Гэвч хонь, үхэр, луу, нохой, бич, тахиа жилтнээ цээртэй.
-Могой, тахиа, бар, туулай жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, луу, нохой, үхэр жилтэн сөрөг муу.
-Гэр барих, шүтээн босгох, равнайлах, үр тарих, хишиг даллага авахуулах, сургуульд сурах, бичиг зурхай, ном хэвлэх, замд явах, сахил хүртэх, номын хурал байгуулах, эм найруулах, мод тарих, хөрөнгө исгэх, буяны үйл, мал зарах, худалдаа хийх, хот суурин, байшин барилгын суурь тавих, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, нүүдэл хийх, үхэгсдийн үйл, бэр авахад муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ