-Аргын тооллын 10 сарын 6. Баасан (Сугар) гараг /2017/


-Аргын тооллын 10 сарын 6. Баасан (Сугар) гараг /2017/
Билгийн тооллын 16, улаан бар, дэлгэрүүлэгч-26 од, төмөр суудал, 2 хар мэнгэ, идэрийн барилдлагатай өдөр. Баасаннамду барилдлагат өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:58-18:21.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хүүхдийн сэвлэг үргээхэд тус ашиг олох сайн. Гэвч бич, бар, туулай, нохой, гахай жилтнээ цээртэй.
-Анд нөхөр бололцох, эд бараа худалдах, газрын ам нээх, лам болох, хурим хийх, эрдэм сурах, үхэгсдийн үйл, хот тосгоны суурь тавих, бурхан шүтээн, орон гэрийг равнайлах, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, цэрэг хөдөлгөх, баясгалангийн хурим, шинээр хувцас өмсөх, эсгэх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэх, даллага авах, эд шатаах, дайсныг номхотгох, буцаах хариулга үйлд сайн. Цацал өргөх, эм найруулах, ном эхлэн заалгах, худаг малтах, эд хөрөнгө зээлдүүлэх, нэхэх, нүүдэл хийх, замд гарах, равнайлах, хэрүүл тэмцэл, зарга хийхэд муу. Мал адгуус дэлгэрдэгч мал бүү гарга. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ