-Аргын тооллын 10 сарын 7. Бямба (Санчир) гараг /2017/


-Аргын тооллын 10 сарын 7. Бямба (Санчир) гараг /2017/
-Билгийн тооллын 17, улаагчин туулай, шийдэм-0 од, огторгуй суудал, 1 цагаан мэнгэ, үл тохирохын барилдлагатай өдөр. Балжинням, дашнямтай өдөр. Лус тахихад сайн.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:59-18:19.
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул зүс, царай доройтно цээрлэ.
-Хонь, туулай, үхэр жилтэн аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин тахиа, гахай, хулгана жилтэн сөрөг муу.
- Цог буян, өлзий хутгийн өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн. Өлзий хутгийн өдөр тул аливаа үйлд маш сайн. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ