2014 онд Монголд музейн салбар үүсэж хөгжсөний түүхт 90 жилийн ойг тохиолдуулан Монголын үндэсний музейн санаачлагаар музейчдын түүхийг харуулсан гэрэл зургийн үзэсгэлэнг гаргасан байна. Энэхүү үзэсгэлэнг 21 аймаг, Улаанбаатар хотын 10 гаруй музейгээр аялуулж байгаа бөгөөд өнөөдөр Ховд аймгийн музейд нээлтээ хийлээ. “Монголын Музейчдын түүхээр аялахуй” сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн 7 хоногийн турш музейн үзэсгэлэнгийн танхимд болох юм.Монгол оронд орчин цагийн анхны музей үзмэр, сан хөмрөгөө цуглуулж, 1924 онд албан ёсоор олон нийтэд үйлчилж эхэлжээ. Өдгөө төр хувийн хэвшлийн нийт 56 музей үндэсний, улс, аймгийн статустайгаар ажиллаж жилдээ 600-700 мянган үзэгчдийг хүлээн авч үйлчилдэг байна. Тэгвэл Ховд аймгийн Музей нь 1950 онд орон нутаг судлах кабинет нэртэй анх байгуулагдсан бол 1961 онд орон нутаг судлах музей, 1990 онд аймгийн музей болон өргөжин хөгжсөөр иржээ. Өнөөдрийн байдлаар Ховд аймгийн Музей нь 3100 орчим үзмэртэй, үзүүллэгийн 9 танхимтай, Өв соёлын хүрээлэн буюу гэр музейн салбартай, цаашид баруун Монголдоо тэргүүлэх чиглэлийн угсаатны музей болгох зорилго тавин ажиллаж байна. Огноо: 11/8/2017 Төрөл: Түүх соёл Сэтгүүлч: Н.Батчимэг, Н.Лхагва 1193 Мэдээ таалагдсан: