“Ховд Ур Чадвар-2017” уралдааны ялагчид шагналаа гардан авав



Ховд аймгийн Хөгжил Политехник коллеж нь Хөдөө аж ахуй, барилга уул уурхай, үйлдвэрлэл үйлчилгээний чиглэл гэсэн 27 мэргэжлээр сургалтын үйл ажиллагааг явуулж, 150 гаруй аж ахуйн нэгж байгууллагатай төр хувийн хэвшлийн түншлэлийн үйл ажиллагааг бэхжүүлэн, харилцан туршлага солилцох, үйлдвэрлэл дээр  суралцагсдыг дадлагажуулах,  ажил олгогчдын захиалгаар мэргэжилтэй ажилчин бэлтгэх, төгсөгчдийг ажлын байраар хангах, үйлдвэрлэл дээр ажиллагсдыг чадавхижуулах зэрэг үйл ажиллагаагаа явуулж байна. Тэгвэл Хөгжил Политехник коллежээс санаачлан аймгийн ИТХ, ЗДТГ, ХХҮГ болон бусад байгууллагууд, мэргэжлийн холбоодтай хамтран зохион байгуулсан “ Ховд Түншлэл-2017” арга хэмжээний хүрээнд тус сургуулийн Барилга, сантехникийн мэргэжлийн зөвлөлөөс “Үйлдвэрлэл дээрх дадлагын сургалтыг сайжруулах нь” хэлэлцүүлгийг зохион байгуулав. Төр хувийн хэвшил, сургуулийн түншлэл хамтын ажилллагааны  талаар танилцуулах, цаашдын хамтын ажиллагааг бэхжүүлэх, Ховдод үйлдвэрлэгдэж буй бүтээгдэхүүнүүдийг сурталчлах, ажилгүйдлийг бууруулах, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх арга замыг тодорхойлох, үйлдвэрлэл дээрх сургалтыг чанаржуулах зорилгоор явагдсан уг хэлэлцүүлгийн хүрээнд Барилгын өрөг угсрагч, Барилгын засал чимэглэл, Барилгын бетон арматур, Барилгын цахилгаан, Хүнд машин механизмын оператор, Барилгын мужаан. Модон эдлэлийн мужаан, Гагнуур, Сантехник, Барилгын техникч гэсэн мэргэжлийн төрлөөр “Ховд ур чадвар-2017” уралдааныг зохион байгуулжээ. 



Уг уралдаанд оролцож шагналт байранд шалгарсан хүмүүсийн шагналыг  “Ховд Түншлэл-2017” арга хэмжээний хаалтын үйл ажиллагааны үеэр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дарга Б.Нямдаваа, аймгийн Засаг даргын орлогч Ш.Батсүх, Ч.Уранчимэг, ХХҮГ-ын дарга Л.Билэгдэмбэрэл, Хөгжил Политехник коллежийн захирал Т.Дэлгэрсайхан нар гардуулан өгч баяр хүргэв.


Барилгын засал чимэглэлийн төрөлд:
1-р байранд Онцгой байдлын газрын жолооч П.Доржсүрэн
2-р байранд Хөгжил ПК-ийн Барилгын техникчийн 2-р ангийн суралцагч Б.Батжаргал
3-р байранд Хувиараа хөдөлмөр эрхлэгч Б.Эрдэнэтогтох
Барилгын бетон арматурын төрөлд:
1-р байранд Хөгжил ПК-ийн  БА-ын 3-р ангийн суралцагч Б.Батзаяа
2-р байранд Хөгжил ПК-ийн БА-ын 2-р ангийн суралцагч Г.Давааням
3-р байранд Хөгжил ПК-ийн БА-ын 3-р ангийн суралцагч Ж.Мөнх-Эрдэнэ
Модон эдлэлийн мужааны төрөлд:
1-р байранд Хөгжил ПК-ийн Барилгын мужааны 1 жилийн ангийн суралцагч  Б.Очирбат
2-р байранд Уран гар мужааны цехийн мужаан П.Хүдэрхуяг
3-р байранд Хөгжил ПК-ийн Мужааны 3-р ангийн суралцагч Ц.Тогтох
Барилгын өрөг угсрагчийн төрөлд :
1-р байранд Хөгжил ПК-ийн Өрөг угсрагчийн 3-р ангийн суралцагч Б.Баянмөнх
2-р байранд Хөгжил ПК-ийн Өрөг угсрагчийн 3-р ангийн суралцагч Ц.Батбаяр
3-р байранд Хөгжил ПК-ийн Өрөг угсрагчийн 3-р ангийн суралцагч Ж.Ням-Очир
Цахилгааны төрөлд: 
1-р байранд Ховд ЦТС-ийн цахилгаанчин Л.Баттулга
2-р байранд  Зэвсэгт хүчний 123-р ангийн цахилгаанчин Б.Баянмөнх
3-р байранд Хөгжил ПК-ийн цахилгааны 1 жилийн ангийн суралцагч Н.Мөнх-Эрдэнэ
Гагнуурын төрөлд: 
1-р байранд Ховд Дулааны станцын гагнуурчин Э.Өлзийбаяр
2-р байранд Шим Ус ХХК-ний гагнуурчин Б.Гал-Очир
3-р байранд хувиараа хөдөлмөр эрхлэгч Б.Бямбасүрэн
Сантехникийн төрөлд:
1-р байранд Шим Ус ХХК-ний слесарь М.Серикбол
2-р байранд Хөгжил ПК-ийн сан техникийн 1-р ангийн суралцагч С.Дашдэрэм
3-р байранд Шим Ус ХХК-ний слесарь Ж.Аманбол нар тус тус шалгарсан байна. 



Мөн энэ үеэр “Ховд Түншлэл-2017” арга хэмжээнд оролцсон нэр бүхий хүмүүсийг Ховд хотын хүндэт тэмдэг болон Ховд аймгийн хүндэт иргэн тэмдэгээр шагнаж урамшууллаа. 
Тухайлбал, Ховд аймгийн хүндэт иргэнээр Хөгжлийн зөвлөх Рубен Цийллер
Ховд хотын хүндэт тэмдэгээр: Шим Ус ХХК-ний техникч Б.Лхагвасүрэн
Хатан түнхэл ХХК-ний ажилтан О.Наранцэцэг
Түмэн шувуут компаний менежер Б.Оюунаа
Өгөөмөр нарийн боовны цехийн менежер Б.Анхбаяр
Бүүргийн шугуй ХХК-ний захирал Б.Баттулга нар  энгэрээ мялаалаа.










Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ