Ховд их сургуулийн захирлын нэрэмжит "Шинэ жил" сэдэвт гар зургийн уралдааны дүн гарлаа

No automatic alt text available.

ХИС-ийн захирлын нэрэмжит “Шинэ жил” сэдэвт гар зургийн уралдаанд Ховд аймгийн Жаргалант сумын нийт 15 цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн 627 хүүхдийн бүтээл өрсөлдөж цэцэрлэг бүрээс нэг, нийт 15 шилдэг бүтээлийг шалгаруулж шилдгийн шилдэг 3 бүтээлийг тодрууллаа.
Шилдгийн шилдгүүд:
1-байр - Н.Мөнх-Эрдэнэ 8-р цэцэрлэг
2-байр - Б.Энхжин 12-р цэцэрлэг
3-байр - Ц.Цэлмүүн X-р цэцэрлэг
Хүүхдүүд цэцэрлэгийн дүрслэх урлагийн үйл ажиллагааны чиглэлүүдээс бүрэн хамруулж усан будаг, тосон харандаа, өнгийн харандаа, эсгий бал, баримлын шавар, хэв зэрэг олон төрлийн хичээлийн хэрэглэгдэхүүн ашиглан зуржээ.

No automatic alt text available.

Шилдэг 15 бүтээлийн эзэд:
Б.Сэлэнгэ 1-р цэцэрлэг
Э.Анхмаа 2-р цэцэрлэг
А.Жанасы 3-р цэцэрлэг
Г.Хишигжаргал 4-р цэцэрлэг
Б.Намуундалай 5-р цэцэрлэг
Б.Хулан 6-р цэцэрлэг
Б.Анужин 7-р цэцэрлэг
Ж.Энхбат 9-р цэцэрлэг
Б.Ануцэцэг11-р цэцэрлэг
Т.Солонго 13-р цэцэрлэг
Н.Буяннэмэх 14-р цэцэрлэг
Т.Амин-Эрдэнэ 15-р цэцэрлэг нар шалгарсан байна.

No automatic alt text available.

Уралдаанд идэвхтэй оролцсон нийт хүүхдүүд болон шилдэг бүтээлийн эздэд Ховд их сургуулийн захирал баяр хүргэж улам их амжилт хүсэв.Мөн тус уралдааныг зохион байгуулахад идэвх санаачлагатай оролцсон цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, багш нартаа талархал илэрхийллээ. Уралдаанд шалгарсан 15 шилдэг бүтээлийн эздийг ХИС-ийн захирлын гарын бэлгээр шагнаж урамшуулан, бүтээлүүдийг ХИС-ийн шинэ жилийн мэндчилгээний ил захидалд тавьж олны хүртээл болгохоор шийдвэрлэжээ.. 
Бяцхан үрсийн минь оюун ухаан, уран бүтээлч сэтгэлгээ хөгжин дэлгэрэх болтугай!

No automatic alt text available.

No automatic alt text available.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ