-Аргын тооллын 1 сарын 20. Бямба ( Санчир ) гараг / 2018 /



-Аргын тооллын 1 сарын 20. Бямба ( Санчир ) гараг / 2018 /
-Билгийн тооллын шинийн 3, хар хулгана, чөдөр-23 од, ус суудал, 4 ногоон мэнгэ, шидийн барилдлагатай өдөр. Их хүйтэн-11:33.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:33-17:33
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад баян, баясгалантай болох сайн. Гэвч морь, гахай, хулгана, үхэр жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Бич, луу, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь жилтнээ сөрөг муу.
-Аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтмүй. Төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, бэрийн үйл, худаг малтахад муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
Зурхайч лам Д.Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ