-Аргын тооллын 1 сарын 26. Баасан (Сугар) гараг / 2018 /



-Аргын тооллын 1 сарын 26. Баасан (Сугар) гараг / 2018 /
-Билгийн тооллын шинийн 9, шар морь, 1 эхтэй 6 хөвгүүн-2 од, төмөр суудал, 7 улаан мэнгэ, түлэхийн барилдлагатай өдөр. Балжиннямтай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:27-17:42
-Өдрийн сайн цаг: Хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Хүүхдийн үс засуулахад эрхэм сайн. Гэвч хулгана, бар, туулай, нохой, гахай жилтнээ цээрлэвэл зохилтой. Насанд хүрэгсэд үс бүү засуул.
-Нохой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана, бар, туулай жилтнээ сөрөг муу.
- Цог буяны өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.
Зурхайч лам Д.Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ