Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн аяга багийн малчин Цэрэндоржийн Доржпалам “Улсын аварга малчин” боллоо



Ирж буй шар нохой жилийн сар шинийн босгон дээр эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, малын ашиг шимийг дээшлүүлж, малч ухаан, туршлагаараа манлайлсан Ховд аймгийн Дарви сумын Мөнгөн аяга багийн малчин Цэрэндоржийн Доржпалам “Улсын аварга малчин” болж, шагналаа гардан авлаа. 
Улсын Их хурлын гишүүн Б.Пүрэвдорж, аймгийн Засаг дарга Д.Галсандондог болон сум орон нутгийн удирдлагууд 2-р сарын 13-ны өдөр Дарви сумын Мөнгөн аяга багийн малчин Цэрэндоржийн Доржпаламд “Улсын аварга малчин” цол хүртээж, өргөө цагаан гэр, таван хошуу малын дүрс бүхий мөнгөн цом, энгэрийн тэмдэг, өргөмжлөл, дурсгалын зүйлс гардуулан өгч, баяр хүргэв.

Өвөг дээдсээс өвлөгдөн ирсэн нутаг усандаа үе дамжин малч удмаа хадгалж яваа Дарви сумын Мөнгөн аяга багийн Улсын аварга малчин Ц.Доржпалам хонин сүргийг голлон өсгөж, жилийн дөрвөн улиралд багийн малчдаас хамгийн олон удаагийн отор нүүдэл хийж, бэлчээрийг зүй зохистой ашиглах, малд тарга хүчийг авхуулахад онцгой анхаардаг байна.





                                                                                                                                                             Н.Лхагва
 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ