Ховд аймгийн Булган сумын "Минжит Булган" сургууль, Буянт сумын сургуулийн засварыг Япон улсын Засгийн газрын "Өвсний үндэс- Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр"-ийн хүрээнд хийхээр болов



Япон улсаас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока энэ сарын 24-ний өдөр Ховд аймагт ажиллав. Энэ үеэр Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх төслийн гэрээнд гарын үсэг зурах ёслолыг Нутгийн удирдлагын ордны ёслол хүндэтгэлийн өргөөнд зохион байгууллаа.



Дээрх хоёр буцалтгүй тусламжийн төслийн нийт дүн 122,708 ам доллар буюу 294,988,496 төгрөг аж. Уг төслүүд нь 2017-2018 онд Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй төслийн 12, 13 дахь төслүүд бөгөөд санхүүжилтийн нийт дүн 915,812 ам доллар буюу 2,183,578,324 төгрөг болж байна. Япон улсын Засгийн газар 1990 оноос хойш “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж байгаа бөгөөд өнөөдрийг хүртэлх хугацаанд орон нутгийн ард иргэдийн эрэлт хэрэгцээнд тулгуурлаж, засаг захиргаа болон боловсрол, эрүүл мэндийн байгууллагуудад чиглэсэн 517 төсөл амжилттай хэрэгжүүлсэн байна. Уг төслийн үр шимийг ард иргэд шууд хүртдэгээрээ давуу талтай гэж албаныхан онцлон тэмдэглэв.

ВИДЕО:










Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ