2018 оны 04-р сарын Цаг агаарын урьдчилсан мэдээ

Агаарын температурын сарын дундаж нь Уулархаг нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан бусад нутгаар 1-6 градус дулаан буюу нийт нутгаар олон жилийн дунджаас 1,0-2,0 градусаар дулаан байна. /зураг 1, 2/



Алтайн өвөр говиор:
Нэгдүгээр арав хоногийн эхний хагас, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр бага зэрэг хүйтэрч, шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 10-15 градус дулаан байна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр харьцангуй дулаарч, шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус дулаан байна.

Их нууруудын хотгороор: Нэгдүгээр арав хоногийн эхний хагас, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр бага зэрэг хүйтэрч, шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан байна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр харьцангуй дулаарч, шөнөдөө 2-7 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна. Бусад хугацаанд шөнөдөө 2 градус хүйтээс 3 градус дулаан, өдөртөө 12-17 градус дулаан байна.

Алтайн уулархаг нутгаар: Нэгдүгээр арав хоногийн эхний хагас, хоёрдугаар арав хоногийн дунд үеэр бага зэрэг хүйтэрч, шөнөдөө 7-12 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан байна. Нэг ба хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн ба сүүлчээр харьцангуй дулаарч, шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 10-15 градус дулаан. Бусад хугацаанд шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан байна.

Хур тунадас: Нэгдүгээр арав хоногийн эхэн болон эцсээр нутгийн хойд хэсгээр, нэг ба хоёрдугаар арав хоногийн дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар хур тунадас, уулархаг нутгаар нойтон цас орох төлөвтэй.

Салхи шуурганы хувьд: Салхи нэгдүгээр арав хоногийн дунд үе, хоёрдугаар арав хоногийн эхэн ба дунд үе, гуравдугаар арав хоногийн дунд үе болон сүүлчээр зарим газраар 14-16м/с, Алтайн уулархаг нутгаар зарим үед 20-24 м/с хүрч цасан болон шороон шуурга шуурах төлөвтэй.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд нөлөөлөх нь

            2018 оны 4 дүгээр сарын цаг агаарын урьдчилсан мэдээгээр агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан, орох хур тунадасны хувьд Алтайн өвөр говийн нутгаар олон жилийн дунджаас ахиу бусад нутгаар олон жилийн дунджийн орчим хур тунадас орохоор байна.

Агаарын температур олон жилийн дунджаас дулаан, хур тунадас ихэнх нутгаар олон жилийн дундажийн орчим орохоор урьдчилсан төлөв гарсан хэдий ч 4 дүгээр сард зарим нутгаар үе үе хүчтэй шороон болон цасан шуурга шуурч   төл мал хүлээн авахад болон ургамалын ургалтын байдалд нөлөөхөөр байгааг анхаарна уу гэж аймгийн УЦУОШГазраас мэдээллээ.

Энэ сард нутгийн өмнөд хэсгээр уур амьсгалын дунджаас ахиу,  бусад нутгаар дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй. /зураг 3,4/




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ