Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Алтай-Соёны бүсийн салбар Нягтлан бодогчийн ажлын байр зарлаж байна

Image result for wwf


Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар анх 1992 онд байгуулагдсан түүхтэй. Тус  хөтөлбөрийн  газар  Монголд  үйл  ажиллагаа  явуулж  буй байгаль хамгаалах байгууллагуудаас нэр хүнд, цар хүрээгээрээ томоохонд тооцогддог. Нутгийн баруун хэсэгт Алтай-Соёны эко бүс нутаг, зүүн  бүсэд Амар мөрний  экобүс  нутагт байгаль хамгааллын үйл ажиллагаа явуулдаг олон улсын төрийн бус байгууллага.

Бид Алтай-Соёны бүсийн салбар байрлах Ховд аймагт "Нягтлан бодогч" шалгаруулж авна. Нягтлан бодогч нь байгууллагын өдөр тутмын санхүүгийн үйл ажиллагааг гүйцэтгэн салбарын захирлын  удирдлаган дор  ажиллана.

ҮНДСЭН АЖИЛ ҮҮРГИЙН ХУВААРЬ: 
1. Үйл ажиллагаатай холбоотой төсөв тооцооллыг  гаргаж, хянуулж батлуулах, төлбөр  тооцоог хийх
2. Дансны мэдээллийг оруулж, санхүүгийн ажил гүйлгээг бүртгэлд тусгах
3. Байгууллагын мөрддөг санхүүгийн бодлого, дүрэм журмын дагуу баримтуудыг хянан шалгаж санхүүгийн ажил гүйлгээг баримтжуулах
4. Санхүүгийн мэдээллийг найдвартай хадгалж, байгууллагын итгэлийг дааж, хамгаалах
5. Ажил үүргийг үр дүнтэй гүйцэтгэх

АЖЛЫН МЭДЛЭГ, ТУРШЛАГА: 
 Санхүү, нягтлан бодох бүртгэлээр  бакалавр болон түүнээс дээш   зэрэгтэй
 Мэргэжлээрээ 5-с дээш жил ажилласан туршлагатай байх
 Санхүүгийн үндсэн програмууд дээр ажиллах чадвартай байх
 Англи хэлний дундаас дээш  мэдлэгтэй. Англи хэлийг мэргэжлийн ажил гүйцэтгэх түвшинд эзэмшсэн бол давуу тал болно.
 Зохион байгуулах, бие даан болон багаар, үр дүнтэй бүтээлч байдлаар ажиллах чадвартай, хувийн зохион байгуулалт сайтай байх
 Үнэнч шударга, нягт нямбай,хурдан шаламгай байх
 Ажлын ачаалал даах чадвартай, хөдөө  ажиллах боломжтой

БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ
Дээрх шаардлагыг хангасан  хүмүүс дараах материалуудыг бүрдүүлнэ:
1. Өөрийн товч намтар
2. Ажилд орохыг хүссэн өргөдөл
3. Анкет \зурагтай, төрийн албан хаагчийн анкет байж болно\
4. Их дээд сургуулийн дипломын хуулбар, мэргэжлийн зэрэг ур чадварыг илтгэх бичиг баримтын хуулбар
5. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
6. Ажиллаж байсан газраас тодорхойлох захидал 

ШАЛГАРУУЛАЛТ
• Эхний шатанд шалгарсан хүнтэй холбогдох ба нягтлан бодох бүртгэлийн бодлогын шалгалтыг англи хэл дээр авна
• 2 дахь шатанд сонгогдсон хүмүүс ярилцлаганд орно.

2018 оны 04 сарын 04-ны өдрийн 17:00 цагааас өмнө galbadrakh@wwf.mn болон tseegii_a87@yahoo.com хаягаар илгээх ба
цахимаар ирүүлэх боломжгүй тохиолдолд өөрийн биеэр Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын Алтай Соёны бүсийн салбарын байранд ирүүлнэ үү.


Холбоо барих утас: 70433849; 70434100; 
                                   99123495;99066986



 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ