-Аргын тооллын 5 сарын 12. Бямба (Санчир) гараг / 2018 /



-Аргын тооллын 5 сарын 12. Бямба (Санчир) гараг / 2018 /
-Билгийн тооллын 27, хөх луу, дэлгэрүүлэгч-26 од, суудал ус, мэнгэ 9 улаан, идэрийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:18-20:19. 
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулбал сэтгэл амгалан өлзийтэй маш сайн. Гэвч нохой, гахай, хулгана, үхэр жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Бич, луу, үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой, гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Замд гарах, үхэгсдийн үйл, хөрөнгө оруулах, насан буян бүтээх, эд мал авах, худаг гаргах, мод суулгах, хот байшин барих, ном айлтгаж заалгах, дээдэст бараалхах, буяны үйл хийх, зэтгэрийг номхтгох, шүтээн босгох, эм найруулах, тооцоо хийх, мэргэ төлгө тавих, сайн үйлс үүсгэх, баясгалангийн хурим, газар хагалж тариа тарих, шинээр хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үйлдэхэд сайн. Цэрэгт мордох, онгоц, сал, модон тээрэм урлах, гүүр барих, хануур төөнүүр хийлгэх, газар малтах, оёх шидэх, эсгэх, анд бололцох, бэрийн үйлд муу. Газрын гараг дэлгэрдэгч эд бүү гарга.
Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ