-Аргын тооллын 5 сарын 13. Ням (Адьяа) гараг/ 2018 /



-Аргын тооллын 5 сарын 13. Ням (Адьяа) гараг/ 2018 /
-Билгийн тооллын 28, хөхөгчин могой, шийдэм-0 од, суудал уул, мэнгэ 8 цагаан, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:17-20:20. 
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул хэрүүл тэмцэл ирэх гэмтэй цээрлэвэл зохилтой.
-Үхэр, тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, луу жилтнээ сөрөг муу.
-Эрхшээх үйл, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, хурим хийх, үр тариа цэцэг жимс тарих, мал адгуус сургах, эрдэм ном сургах, лам болох, мал гадагш гарах, газар лусын зан үйл, тахил хийх, нүүдэл хийх, цэрэг хөдөлгөх, зээл авах, өлзийтэй буяны үйл үйлдэх, номын үйл эхлэх, гүйцээх, сүм дуган нээх, амирлангуй, дэлгэрэнгүй эрхшээх үйл бүхэнд сайн. Мод таслах, газар малтах, эм найруулах, үхэгсдийн үйл, ус хааж бөглөх, бэрийн үйл, худалдаа хийх, заргалдах, мөр гаргах, морь худалдах, орон байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, үхэгсдийн үйл, шинэ дээл эсгэхэд муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд. Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ