Ховд их сургуулийн 36 дахь хаврын төгсөгчид “ДИПЛОМ, ЭНГЭРИЙН ТЭМДЭГ"-ээ гардан авлаа

Image may contain: 4 people, including Чойжинжав Лхагвасүрэн, people standing, suit and phone

Баруун бүсийн боловсрол, шинжлэх ухааны төв Ховд их сургуулийн төгсөгчдөд “ДИПЛОМ, ЭНГЭРИЙН ТЭМДЭГ ГАРДУУЛАХ ЁСЛОЛ”-ын үйл ажиллагаа өнөөдөр боллоо. Ёслолын үйл ажиллагаанд Аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Жаргалант сумын Засаг дарга бөгөөд Ховд хотын захирагч Ц.Ганданповрон нарын аймаг, орон нутгийн удирдлагууд, Ховд их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга, профессор Ц.Баасандорж, УЗ-ийн гишүүд, ХИС-ийн СБТЭ дэд захирал, профессор Б.Нямдорж, бүрэлдэхүүний сургуулиудын захирлууд болон эрдэмтэн багш, ажилчид, төгсөх ангийн оютнууд мөн тэдний ар гэр, найз нөхөд оролцсон юм.

Image may contain: 1 person, smiling, on stage, standing and outdoor

Баярын үйл ажиллагааг нээж ХИС-ийн СБТЭ дэд захирал, профессор Б.Нямдорж, Удирдах зөвлөлийн дарга, профессор Ц.Баасандорж болон албаны бусад төлөөлөгчид төгсөгчдийнхөө цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүслээ. Мөн шилдэг тэргүүний оюутнуудад шагнал гардуулав.

ВИДЕО:



Image may contain: 6 people, people standing

Ховд их сургууль нь 36 дахь хаврын төгсөлтөө хийж байгаа бөгөөд 2017-2018 оны хичээлийн жилд тус сургуулийг 29 мэргэжлээр 650 гаруй оюутан бакалавр, 12 мэргэжлээр 60 гаруй оюутан магистраар төгсч диплом, энгэрийн тэмдэгээ гардан авлаа. Тус сургууль нь байгуулагдсан цагаасаа хойш 10000 гаруй оюутныг төгсгөж хөдөлмөрийн зах зээлд гаргасан байна. Нийт төгсөгчдийн 70 гаруй хуь нь ажлын байраар хангагдсан гэх судалгааг гаргажээ. Энэ хичээлийн жилийн зарим төгсөгчид ч мөн эзэмшсэн мэргэжлээрээ ажлын байраар хангагдаж байгаа бөгөөд Геологийн ангийн төгсөгчид 100 хувь ажлын байртай төгсөж байна.

Image may contain: 5 people, including Чойжинжав Лхагвасүрэн, people standing and indoor

Image may contain: 3 people, suit

Image may contain: 7 people, including Л. Мөнхцоож, people standing and outdoor

Image may contain: 17 people, people standing and outdoor


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ