-Аргын тооллын 6 сарын 14. Пүрэв (Бархасвад) гараг/2018/



Зуны дунд шар морь (их) сар, 1 цагаан мэнгэ, мод суудалтай.
-Аргын тооллын 6 сарын 14. Пүрэв (Бархасвад) гараг/2018/
-Билгийн тооллын шинийн 1, улаагчин үхэр,гөрөөсөн толгой -4 од, уул суудал, 3хөх мэнгэ, хотол чуулган барилдлагатай өдөр. 
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:52-20:52.
-Өдрийн сайн цаг: : Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул нас ахар болох гэмтэй цээрлэвэл зохилтой.
-Могой, тахиа, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь, луу, нохой, үхэр жилтнээ сөрөг муу.
-Туст хэрэгтэй үйл бүтээх, мод тарих, худаг гаргах, газрын амыг анх нээх, буяны эхийг бүтээх, замд гарах, зөөлөн үйл, сургуульд сурах, бичиг зурхай, эрдэм сурах, ном сонсох, номлох, хэвлэх, санваар өгөх, шүтээн босгох, номын хурал байгуулах, эм найруулах, хөрөнгө исгэх, бэрийн үйл, төрөх, мал зарах, худалдаа хийх, хот суурин, байшин барилгын суурь тавихад сайн. Сүм дуган нээх, амирлангуй, дэлгэрэнгүй эрхшээх үйл бүхэнд, өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, үхэгсдийн үйл, бурхан шүтээн тахихад муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ