-Аргын тооллын 6 сарын 17. Ням (Адьяа) гараг/ 2018 /



-Аргын тооллын 6 сарын 17. Ням (Адьяа) гараг/ 2018 /
-Билгийн тооллын шинийн 4, цагаан луу, үнэг-8 од, гал суудал, 9 улаан мэнгэ, үхэхийн барилдлагатай өдөр. Дашням.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:52-20:53.
-Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад бие, эрхтний хүч сайжрах, баян ноён болох сайн. Гэвч нохой, бар, туулай жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хулгана, бич, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин нохой жилтнээ сөрөг муу.
-Өлзий хутгийн өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.
Зурхайч лам Д. Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ