Элсэлтийн ерөнхий шалгалтанд Ховд аймгийн хэмжээнд 1632 хүүхэд хамрагдаж байна

Зураг

Энэ хичээлийн жилийн ЭЕШ-нд урьд жилүүдээс хамгийн олон буюу нийт 1632 сурагч оролцож байгаа бөгөөд ЭЕШ-ыг БСШУСЯ-ны дэргэдэх БҮТ-ийн Захиргаа, Удирдлагын хэлтсийн дарга н.Шижир-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг, мөн аймгийн БСУГ-ын дарга, дэд дарга, мэргэжилтнүүд хамтран зохион байгуулж байна. ЭЕШ заавал судлах Монгол хэл бичгийн шалгалтаар эхэлж 2 дахь өдрөө үргэлжилж байна. Өөрөөр хэлбэл энэ сарын 16 ны өдөр Монгол хэл, бичиг, Физикийн шалгалт явагдсан бол өнөөдөр Монголын түүх, Англи хэл, Газарзүйн хичээлийн шалгалтууд явагдлаа. Үлдсэн хичээлийн шалгалтууд хуваарийн дагуу, товлосон өдөр, цагтаа үргэлжлэн явагдах бөгөөд нийт шалгуулагчиддаа амжилт хүсье.

ВИДЕО:

 




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ