-Аргын тооллын 6 сарын 18. Даваа (Сумьяа) гараг / 2018 /



-Аргын тооллын 6 сарын 18. Даваа (Сумьяа) гараг / 2018 /
-Билгийн тооллын шинийн 5, цагаагчин могой, их морь-9 од, шороо суудал, 8 цагаан мэнгэ, үхэхийн барилдлагатай өдөр. Тэрсүүд, модон хохимой өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:52-20:53.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул тэрсүүд, модон хохимой өдөр тул цээрлэвэл зохилтой.
-Үхэр, могой, тахиа, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай жилтнээ сөрөг муу.
-Аливаа үйлд муу болой. Бэр буулгаваас үр үгүй болох, нас тэтгэвээс үл өсюү. Тариа тариваас үл ургаюу, аливаа мал, адгуус авбаас хэрэг үл болюу, нэр цол авбаас үл хүлцэн таалагдах, гэр балгас босговоос 100 өдөр шатаагдах. Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ