1000 төгрөгний үнэтэй хонины нэхийг үнэд хүргэх боломж байна



1000 төгрөгний үнэтэй хонины нэхий, ноосыг хэдэн зуун мянган төгрөг болгож, амьжиргаагаа дээшлүүлэх боломж малчдад байна. Ховд аймгийн Дарви, Чандмань сумын малчдын бүлэг нөхөрлөлийн үйлчин бүсгүйчүүд хонины ноос, нэхийгээ боловсруулах уламжлалт арга ухаанаа сэргээн орлогоо нэмэгдүүлэх үүднээс хамтын хүчээ нэгтгэн ажиллаж байна. 2017 оноос эхлэн Ховд аймгийн Дарви,Чандмань суманд хэрэгжсэн TNC буюу “Нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгаалал” төслийн дэмжлэгтэйгээр байгуулагдсан малчдын бүлэг нөхөрлөлийн үйлчин бүсгүйчүүд хамтын хүчээ нэгтгэн зах зээлд үнэгүйдсэн хонины нэхийг уламжлалт арга технологиор боловсруулан элдэж, худалдах, дээл урлах зэргээр нэмүү өртөг шингээн үнэд хүргэж байна. Тухайлбал 1000 төгрөгний үнэтэй хонины нэхийг боловсруулж элдээд 30000 төгрөгөөр, дээл урлаад 800 мянган төгрөгөөр худалддаг гэнэ.

ВИДЕО:

 


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ