Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, Гарааны бизнесийг дэмжих сургалтыг сумдад зохион байгуулж байна


Хөдөлмөр эрхлэлт, Гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр, арга хэмжээний хүрээнд Ховд аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газраас "Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, Гарааны бизнесийг дэмжих сургалт, арга хэмжээ"-г  09-р сарын 08-13 ны өдрүүдэд Булган, Мөст, Манхан, Эрдэнэбүрэн сумдыг түшиглэн бүсчилсэн байдлаар зохион байгуулж байна. Мөст суманд зохион байгуулагдаж байгаа 2 өдрийн сургалтад Зэрэг, Дарви, Цэцэг, Мөст сумдын 15-34 насны 60 гаруй залуучууд хамрагдаж байгаа бөгөөд өнөөдөр эхэлсэн тус сургалтын нээлтэд аймгийн Хөдөлмөр, Халамж үйлчилгээний газрын дарга Л.Билэгдэмбэрэл, аймгийн Хөдөлмөр, Халамж үйлчилгээний газрын Захиргаа хяналтын хэлтсийн дарга П.Батнасан болон дээрх сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нар, "Start up Mongolia" ТББ-ын үйл ажиллагаа  хариуцсан захирал Б.Пүрэвсүрэн нар оролцлоо. 


Залууст гарааны бизнесээ эхлүүлэх, өргөжүүлэх, тэдэнд урам зориг өгөх, оролцоог нь нэмэгдүүлэх зорилгоор энэхүү сургалтыг зохион байгуулж байна. Үүний үр дүнд сургалтад оролцож буй сумдын залуучуудын гарааны бизнесийн шинэлэг нэг санааг газар дээр нь шалгаруулан 3 жилийн хугацаатай гэрээ байгуулан 10,0 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг үзүүлэх юм.


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ