Эрүүл мэндийн байгууллагуудын даатгуулагчдад үзүүлэх тусламж, үйлчилгээг сайжруулах чиглэлээр бүсчилсэн сургалт зохион байгуулж байна

Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас “Хамтран ажилладаг орон нутгийн байгууллагуудын баруун бүсийн сургалт-2018” үйл ажиллагааг энэ оны 09 дүгээр сарын 13-14-ны өдрүүдэд Ховд аймагт зохион байгуулж байна. Орон нутгийн иргэдийн эрүүл мэндийн даатгалын хамралтыг нэмэгдүүлэх, даатгуулагч иргэдэд үзүүлж буй тусламж, үйлчилгээний чанарын хяналт, түүний зохицуулалтыг сайжруулах, эрүүл мэндийн даатгалын үйлчилгээг цахимжуулах, мэдээллийн технологийн шинэчлэлийн хүрээнд цахим эмийн жорыг үйлчилгээнд нэвтрүүлэх чиглэлээр шинэ мэдлэг, мэдээллийг хүргэж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх зорилготой уг сургалтад Ховд, Увс, Баян-Өлгий, Завхан аймгийн эрүүл мэндийн салбар байгууллагуудын төлөөлөл 150 орчим хүн хамрагдлаа.

Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.

Сургалтын нээлтэд Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын ТХХэлтсийн дарга Б.Алтанзул, Ховд аймгийн Засаг дарга Д.Галсандондог болон Увс, Баян-Өлгий аймгийн Засаг дарга нар оролцож хүндэтгэлийн үг хэлж, сургалтын үйл ажиллагаанд амжилт хүссэн юм.

ВИДЕО:



Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.

Сургалтын хүрээнд Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь суурин Төлөөлөгчийн газрын үйл ажиллагаа болон Эрүүл мэндийн даатгалын хууль тогтоомжийн хэрэгжилт, холбогдох дүрэм, журам, Эрүүл мэндийн байгууллагуудын даатгуулагчдад үзүүлэх тусламж, үйлчилгээний багц, нэр төрөл, эрүүл мэндийн даатгалын хяналт шалгалт, Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт үзүүлэх эмийн жагсаалт болон журам, Эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийн нэхэмжлэлийг хянан баталгаажуулах журам, “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн хэрэгжилт, мэдээлэл сурталчилгаа, олон нийттэй харилцах арга, хэлбэр, Өрхийн эрүүл мэндийн төвөөс үзүүлэх зарим тусламж үйлчилгээ, Эрүүл мэндийн салбарт төрөөс баримталж буй бодлого, чиглэл, эрүүл мэндийн даатгалын өнөөгийн байдал, цаашдын чиг хандлага, цахим системийн талаар холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч, харилцан санал солилцож байна.

Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.

Сургалтын үр дүнд орон нутагт эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд болон харилцагч байгууллагуудын ажлын уялдаа холбоо өргөжиж, ажилтнуудын ур чадвар, мэдлэг дээшилж, иргэд, даатгуулагчдад үзүүлэх тусламж, үйлчилгээний чанар сайжрах ач холбогдолтой болохыг зохион байгуулагчид онцлон хэллээ.

Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.

Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.

Ховд Аймгийн Засаг Даргын Тамгын Газар-н зураг.

Н.Лхагва
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ