Канад Сангийн Орон нутгийн Санаачилга (КСОНС) Хөтөлбөрийн санхүүжилтээр БОЭТ-ийн Хүүхдийн тасаг 38,0 сая төгрөгийн тоног төхөөрөмжтэй боллоо

Ховд аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төв-н зураг.

Ховд аймаг дахь БОЭТ-ийн Хүүхдийн тасагт хэвтэн эмчлүүлж буй 0-15 насны хүүхдэд үзүүлэх эмнэлгийн тусламжийг цаг алдалгүй, хүртээмжтэй, чанартайгаар үзүүлэхэд зарим тоног төхөөрөмж дутагдалтай байсан. Төрөөс тэр бүр хийж хэрэгжүүлж, бүрэн шийдвэрлэж чадахгүй учраас БОЭТ-ийн баг, хамт олон тэр дундаа БОЭТ-ийн Хүүхдийн тасаг болон Эрдэм шинжилгээ, Гадаад харилцааны албанаас Канад санд хандаж төсөл бичиж хамтран ажилласны үр дүнд шаардлагатай зарим тоног төхөөрөмжтэй болж чадлаа. Өөрөөр хэлбэл Канад Сангийн Орон нутгийн Санаачилга (КСОНС) Хөтөлбөрийн санхүүжилтээр "ХОВД АЙМГИЙН БОЭТ-ИЙН ХҮҮХДЭД ҮЗҮҮЛЭХ ЭМНЭЛГИЙН ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХ" төслийн хүрээнд Хүүхдийн тасгийн эрчимт эмчилгээний өрөөнд 38,0 сая төгрөгийн санхүүжилтээр амьсгалын аппарат, нярайн дулаан ширээ, өвчтөний хяналтын монитор, биллиметр, пульсохиметр зэрэг тоног төхөөрөмжийг нийлүүлэн хүлээлгэн өглөө. 

Ховд аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төв-н зураг.

Аймгийн Засаг дарга Б.Дүгэржав тус төслийн нээлт, тоног төхөөрөмж хүлээлгэн өгөх үйл ажиллагаанд оролцож "Байгууллага хамт олныхоо оролцоотойгоор төсөл хэрэгжүүлэн хэрэгцээт тоног төхөөрөмжөөр хангахад санхүүжилт олгон тусалсан Канадын элчин сайдын яаманд талархал илэрхийлж, цаашдын олон үйл ажиллагаанд хамтран ажиллахад таатай байна” гэж онцоллоо.

Ховд аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төв-н зураг.

Ховд аймаг 17 сум, 91 баг 86449 хүн амтай. Нийт хүн амын 34,0 хувийг 0-15 насны хүүхэд эзэлж байна. Ялангуяа хүйтний улиралд бага насны хүүхдийн өвчлөл их байдаг. БОЭТ-ийн Хүүхдийн тасаг нь 40 ортой, 2016 оноос хойш Хүүхдийн тасагт шинээр Хүүхдийн эрчимт эмчилгээний 4 ор бүхий 1 өрөө болон  6 ор бүхий 2 палаттай нярайн өрөөг нээн ажиллуулж эхлээд байгаа бөгөөд Хүүхдийн тасагт жилдээ 3000 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлдэг байна. 

ВИДЕО:



Ховд аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төв-н зураг.

Ховд аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төв-н зураг.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ