Иргэд БОЭТ-ийн Цахим бүртгэлд дугаарлан зогсох шаардлагагүй боллоо



Ховд аймаг дахь БОЭТ нь хүлээгдэл чирэгдлийг бууруулах зорилгоор техник, техниологийн шинэ дэвшлийг үйлчилгээндээ нэвтрүүлж, цахим бүртгэлд цаг аван үйлчлүүлэх тусгай дугаартай болсон байна. БОЭТ-д хандаж эмнэлгийн тусламж үйлчилгээ авахыг хүссэн иргэн та аймгийн төвөөс, сумаас, УБ хотоос, бусад аймгуудаас буюу утасны сүлжээ холбогддог аль ч газраас утсаар цаг захиалан үйлчлүүлэх боломжтой юм. Цахимд бүртгүүлэх гэж та заавал  нойроо хугаслан үүр шөнөөр ирж цаг заваа үрэн дугаарлан зогсохгүйгээр утсаар цагаа урьдчилан цагаа авч үйлчлүүлээрэй. Утсаар захиалга авч байгаа учраас тухайн өдрийнх нь цаг байхгүй байх тохиолдол бас байж болно. Тиймээс та зөвхөн цахимд бүртгүүлсэн өдөр, цагаа баримтлан үйлчлүүлэхийг хүсэж байна. Цахим бүртгэлийн нийт бүртгэгчид утсанд холбогдсон ба танд  шуурхай үйлчлэх болно.




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ