-Аргын тооллын 11 сарын 1. Пүрэв (Бархасвад) гараг / 2018 /



-Аргын тооллын 11 сарын 1. Пүрэв (Бархасвад) гараг / 2018 /
Билгийн тооллын 23, улаагчин тахиа, үнэг-8 од, шороо суудал, 7 улаан мэнгэ, үл зохилдохын барилдлагатай өдөр. Лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:36-17:34.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад эд эдлэл, идээ ундаа олдох төгс жаргалантай сайн. Гэвч туулай, үхэр, луу, хонь, нохой, бич, тахиа цээрлэвэл зохилтой.
-Могой, тахиа, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай, үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу.
-Замд гарах, равнай үйлдэх, хот балгадын үйл, сургуульд сурах, бичиг зурхай, эрдэм сурах, хэвлэх, замд явах, санваар өгөх, шүтээн босгох, номын хурал байгуулах, эм найруулах, мод тарих, хөрөнгө исгэх, бэрийн үйл, төрөх, буяны үйл, мэргэ төлгө тавих, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим найр хийх, гуйлга гуйх, худаг малтах, мал худалдах, арилжаа хийхэд муу. Модон гараг дэлгэрдэгч сор бүү гарга.
-Зурхайч лам Д.Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ