-Аргын тооллын 11 сарын 12. Даваа (Сумьяа) гараг / 2018 /



-Аргын тооллын 11 сарын 12. Даваа (Сумьяа) гараг / 2018 /
-Билгийн тооллын шинийн 5, шар бич, суулга-19, ус суудал, 5 шар мэнгэ, рашааны барилдлагатай өдөр. Хутганы ир, Лусын буулттай өдөр
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:53-17:19.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), могой(09:40-11:40), хонь(13:40-15:40) болой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад эд, мал арвижих маш сайн. Гэвч бар, луу жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Хулгана, луу, бич, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар жилтнээ сөрөг муу.
-Ном унших, хишиг даллага авах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, сүм хийд босгох, бэрийн үйл, хурим хийх, тариа тарих, гэр байшин барих, сан тавих, хот байгуулах, мод суулгах, цэцэрлэг байгуулах, чимэг зүүх, бүжиг наадам хийх, туг дарцаг хийсгэх, насны хүчийг арвижуулах, усан засал, садан бололцоход сайн. Байшин сав дээр гарах, шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, худаг малтах, эхэлж ном сонсох, хол замд гарах, эд юм өгөх, өмнө зүгт явах, модны үйлд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч лам Д.Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ