-Аргын тооллын 12 сарын 31. Даваа (Сумьяа) гараг / 2018 /



-Аргын тооллын 12 сарын 31. Даваа (Сумьяа) гараг / 2018 /
-Билгийн тооллын 25, улаагчин тахиа, салхины эх-14 од, уул суудал, 1 цагаан мэнгэ, үл зохилдохын барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр. 
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:41-17:08.
-Өдрийн сайн цаг: Туулай(05:40-07:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), бар(03:40-05:40) болой.
-Хол газар явагсад зүүн хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс бүү засуул нүд бүрэлзэн улацайх гэмтэй цээрлэвэл зохилтой.
-Могой, үхэр, тахиа, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин туулай жилтнээ сөрөг муу.
-Тариалан тарих, үхэгсдийн үйл, худалдаа хийх, хишиг даллага авах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, сүм хийд босгох, бэрийн үйл, тариа тарих, гэр байшин барих, сан тавих, хот байгуулах, мэргэ төлгө тавих, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Үзмэр үзэх, мал агтлах, нууц зөвлөгөөн, хурим хийх, гуйлга гуйх, ном сонсох, хол замд гарах, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, шарил шатаах, боол шүтүүлэхэд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч лам Д.Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ