Мал эмнэлгийн газрын ажилтнуудын нэгдсэн сургалт өндөрлөлөө




Ховд аймгийн Мал эмнэлгийн газраас шинэ бүтэц, зохион байгуулалтанд орсонтой холбогдуулан шинээр томилогдсон малын эмч, мэргэжилтнүүдэд зориулсан сургалтыг энэ сарын 22-23-ны өдрүүдэд зохион байгууллаа. Мал эмнэлгийн салбарт баримтлах бодлого, ажлын чиг үүргийг танилцуулах, хууль эрх зүйн мэдлэг олгох зорилготой тус сургалтад 17 сумын мал эмнэлгийн тасгийн дарга, улсын байцаагч, малын эмч, мэргэжилтнүүдийн төлөөлөл 40 гаруй хүн хамрагдлаа.  Аймгийн ЗДТГ-ын дарга, ТАСЗ-ийн дарга Д.Энхболд сургалтад оролцогчдод төрийн албанд томилогдон ажиллахад анхаарах зүйлс, малчид болон МАА-н талаар төрөөс хэрэгжүүлж буй бодлого шийдвэр, хөтөлбөр, арга хэмжээний талаар танилцуулсан байна.

ВИДЕО:



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ