Дуут сумын ундны усны эрүүл ахуйн үзүүлэлтийг сайжруулжээ



Ховд аймгийн Дуут сум Монгол орны хамгийн өндөрлөгт орших сум юм. Тус сумын иргэдийн ундны усны эрүүл ахуйн асуудал нэлээд хүндрэлтэй байсан. Энэхүү асуудлыг шийдвэрлэх зорилгоор өнгөрсөн онд Улсын төсвийн 100 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Ундны усны эрүүл ахуйг сайжруулах төсөл” хэрэгжүүлж, сумын төвийн худагт ус цэвэршүүлэх төхөөрөмж тавьсан ба сумын төвийн дээд хэсэгт шинэ худаг гаргаж ашиглалтад оруулжээ. Энэ ажлын үр дүнд сумын төвийн худагний уснаас дээж авч, мэргэжлийн байгууллагуудаар шинжилгээ хийлгэхэд эрүүл ахуйн шаардлага хангасан төдийгүй, цэвэршүүлсэн устай дүйцэх хэмжээний үзүүлэлттэй гэсэн дүгнэлт  гарсныг  сумын удирдлагууд онцоллоо.
Дуут сумын төвийн худаг төдийгүй, сумын ард иргэдийн ундны усны эх үүсвэр болсон Ямаат, Цахир Хөх булаг, Хөндлөнгийн булаг гэсэн томоохон 4 булагийн усанд химийн хорт бодис болох “уран”-ы агууламж стандартад заасан зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс 36,7 хувь буюу 2,8 дахин их байсан нь  улсын геологийн төв лабораторийн хоёр удаагийн шинжилгээгээр батлагдсан байдаг. Химийн бодистой усыг ундандаа хэрэглэсээр байх уу? эсвэл ундны усны шинэ их үүсвэртэй болох уу? гэдэг хоёр сонголт Дуут сумынханд тулгарч, иргэдийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байгаа талаар эрүүл мэндийн байгууллагууд  анхааруулж байсан юм. Энэ асуудлыг шийдвэрлэжээ.

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ