-Аргын тооллын 1 сарын 28. Даваа (Сумъяа) гараг / 2019 /



-Аргын тооллын 1 сарын 28. Даваа (Сумъяа) гараг / 2019 /
-Билгийн тооллын 23, хөхөгчин үхэр, салхины эх-14 од, шороо суудал, 9 улаан мэнгэ, үл зохиолдохын барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:25-17:45
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), нохой(19:40-21:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулахад эд эдлэл, идээ ундаа олдох төгс жаргалантай сайн. Гэвч хонь, луу жилтнээ цээрлэвэл зохилтой.
-Могой, тахиа, үхэр, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хонь жилтнээ сөрөг муу.
-Равнай үйлдэх, хишиг даллага авах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, сүм хийд босгох, бэрийн үйл, хурим хийх, тариа тарих, гэр байшин барих, сан тавих, хот байгуулах, хот суурин, байшин барилгын суурь тавих, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Өндөр суудалд сууж эхлэх, туг дарцаг хийсгэх, урлан бүтээх, дархлах, эрдэм ухаанд суралцах, цэрэг хөдөлгөх, шинэ малгай, хувцас өмсөх, эхэлж ном сонсох, хол замд гарах, эд юм өгөх, худаг малтах, мал худалдах, арилжаа хийхэд муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
-Зурхайч лам Д.Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ