Шороон гахай жилийн сар шинийн босгон дээр Ховд аймгийн 34 эрхэм төрийн дээд одон медалиар энгэрээ мялаав



Монгол Улсын Үндсэн хуулийн 33 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн 17 дугаар жарны урвуулагч хэмээх Шороон гахай жилийн сар шинийн баярыг тохиолдуулан Ховд аймгийн Төр захиргаа, эрүүл мэнд, соёл урлаг, батлан хамгаалах, газар тариалан, нийтийн тээвэр, хөдөө аж ахуйн салбар болон хувийн хэвшилд олон жил идэвхи зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, аймаг, орон нутгийнхаа бүтээн байгуулалт, хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд төрийн дээд одон медаль гардуулах ёслолын үйл ажиллагаа боллоо. Төрийн дээд одон медаль гардуулах ёслолын үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг дарга Б.Дүгэржав, Засаг даргын орлогч Т.Жаргалсайхан, Ч.Уранчимэг,  аймгийн ЗДТГ-ын дарга Б.Энхболд, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга Б.Сандагсүрэн, аймгийн ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч Д.Батхуяг, Жаргалант сумын Засаг дарга Ц.Ганданповрон нарын албаны удирдлагууд оролцлоо. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Ховд аймгийн БОЭТ-ийн их эмч Д.Цээпил, Алтан гадас одонгоор Ховд сумын өндөр настан Ё.Батдэлгэр, Жаргалант сумын Тахилт багийн өндөр настан Б.Цэвээн, Эрдэнэбүрэн сумын өндөр настан Ш.Баттулга, Булган сумын өндөр настан У.Шовко нарын 26 хүн шагнагдсан бол Цэргийн гавьяаны одонгоор Онцгой байдлын газрын ахмад ажилтан бэлтгэл Хошууч Ж.Батнасан, Хөдөлмөрийн хүндэт медалиар Жаргалант сумын өндөр настан Ц.Хандсүрэн, Д.Дархижав, Я.Нэргүй, Б.Оюунчимэг, Жаргалант сумын 1-р ЕБС-ийн бага ангийн багш С.Мандах, Жаргалант сумын Нийтийн номын сангийн ном зүйч М.Эрдэнэ нар шагнагдаж төр түмнээрээ хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлэн энгэрээ мялаалаа. Мөн энэ үеэр Санхүү банкны тэргүүний ажилтан цол тэмдэгээр аймгийн ЗДТГ-ын Санхүү төрийн сангийн төсөв хариуцсан мэргэжилтэн Б.Батнасан, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр Жаргалант сумын иргэн Ч.Хархүү, Тэргүүний барилгачин цол тэмдэгээр Жаргалант сумын Бичигт багийн иргэн Ч.Буянбат, Худалдаа үйлдвэрийн тэргүүний ажилтан цол тэмдэгээр С.Тунгалаг, Монгол улсын Сангийн яамны жуух бичгээр аймгийн ЗДТГ-ын Ерөнхий нягтлан бодогч Б.Нямдэлгэр нар шагнагдсаныг аймаг орон нутгийн удирдлагууд гардуулан өгч баяр хүргэв.   

















Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ