-Аргын тооллын 3 сарын 9. Бямба (Санчир) гараг/ 2019 /



-Аргын тооллын 3 сарын 9. Бямба (Санчир) гараг/ 2019 /
-Билгийн тооллын шинийн 3, хөхөгчин могой, дэлгэрүүлэгч-26 од, шороо суудал, 5 шар мэнгэ, идэрийн барилдлагатай өдөр. Дашням, лусын буулттай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 07:18-18:47
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үс засуулбал эд, мал баялаг, төгөлдөр баясгалантай сайн. Гэвч гахай, хулгана, үхэр жилтнээ цээрлэвэл зохистой.
-Үхэр, тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
-Өлзий хутгийн өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.
-Зурхайч лам Д.Цогтбаатар.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ