Ховд аймгийн ЭМГ-аас “Эрүүл мэндийн салбарын үйлчилгээний ажилтнуудын анхдугаар зөвлөгөөн” зохион байгууллаа



Ховд аймгийн Эрүүл мэндийн газраас орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудын тусламж үйлчилгээний чанар, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх, улмаар салбарын үйлчилгээний ажилтны хууль эрх зүйн мэдлэг, ур чадвар, харилцаа хандлагыг сайжруулах зорилгоор “Эрүүл мэндийн салбарын үйлчилгээний ажилтнуудын анхдугаар зөвлөгөөн” зохион байгууллаа. Зөвлөгөөнд аймгийн Засаг даргын орлогч Ч.Уранчимэг, аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мягмарсүрэн болон 16 сумын эрүүл мэндийн төв, Жаргалант сумын өрхийн эрүүл мэндийн төвүүд, БОЭТ, Зооноз өвчин судлалын төвийн үйлчилгээний ажилтнуудын төлөөлөл 100 гаруй жолооч, тогооч, үйлчлэгч нар оролцож, салбарын үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахад үйлчилгээний ажилтнуудын анхаарах зүйлс, үүрэг оролцооны талаар харилцан санал солилцов. 

ВИДЕО:


















 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ