“Хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэцийн тулгамдсан асуудлыг илрүүлэх, зөвлөгөө өгөх арга зүй” сэдэвт баруун бүсийн сургалт явагдаж байна



“Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв”
-өөс  Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр “Хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэцийн тулгамдсан асуудлыг илрүүлэх, зөвлөгөө өгөх, аргазүй” сэдэвт сургалтыг  улсын хэмжээнд  зохион байгуулахаар төлөвлөсөн.  Үүний  дагуу Ховд аймгийн ЭМГ-тай хамтран “Хүүхэд, өсвөр үеийнхний сэтгэцийн тулгамдсан асуудлыг илрүүлэх, зөвлөгөө өгөх арга зүй” сэдэвт сургалтыг зургаадугаар сарын 04-ний өдрөөс эхлэн гурван хоногийн хугацаанд зохион байгуулж байна. Энэ удаагийн сургалтад Ховд, Увс, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан гэсэн 5 аймгийн 50 өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нар оролцож,  сэтгэцийн тулгамдсан асуудлыг илрүүлэх, зөвлөгөө өгөх чиглэлээр  мэргэжил арга зүй, ур чадвараа дээшлүүлж байна. 



ВИДЕО:






 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ