Тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлье



Тарваган тахал өвчний улиралчлал эхэлж байгаатай холбогдуулан иргэд, олон нийтийг мэрэгчийн үхсэн сэг зэмд хүрэхгүй байх, тааралдсан тохиолдолд мэргэжлийн байгууллагад хандах, тарваганы түүхий эдийг эмчилгээний зорилгоор хэрэглэхгүй байх, мэрэгчийн бөөс, бүүрэгт хазуулахаас урьдчилан сэргийлэхийг Ховд аймгийн Зоонозын өвчин судлалын төвөөс сэрэмжлүүлж байна.

ВИДЕО:




Сүүлийн жилүүдэд манай аймагт тарваган тахлын өсгөвөр илэрч хүний өвчлөл гарсан, идэвхитэй голомттой бүс нутагт хамаарагдаж байна. Иймд аймаг орон нутагтаа ажиллаж, амьдарч байгаа болон аялж, зорчиж буй иргэдийг тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүл мэнддээ анхаарахыг зөвлөе!
Яаралтай дуудлагын утас: 7043-2391



ЗООНОЗЫН ӨВЧИН СУДЛАЛЫН ТӨВ



Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ