“Геронтологи, гериатрийн үндсэн ойлголт, орчин үеийн оношилгоо, эмчилгээний чиг хандлага” сэдэвт үйл ажиллагаа Ховд аймагт боллоо



Монгол Улсын Засгийн Газрын мөрийн хөтөлбөр, “Монгол Улсын хүн амын насжилтын асуудлаарх үндэсний стратеги”, “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Геронтологийн үндэсний төвөөс настанд үзүүлэх эрүүл мэндийн тусламж  үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, эрүүл насжилтыг дэмжих, ахмад настны амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Үүнтэй холбогдуулан Геронтологийн үндэсний төв, Ховд аймгийн Эрүүл мэндийн газар, Ахмадын хороо хамтран  “Геронтологи, гериатрийн үндсэн ойлголт, орчин үеийн оношилгоо, эмчилгээний чиг хандлага” сэдэвт сургалт, үйл ажиллагааг  энэ сарын 19, 20-ны өдрүүдэд  зохион байгуулж байна. Аймгийн эрүүл мэндийн байгууллагуудын эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд настанд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний онцлог, хэрэгцээ, настнуудад зонхилон тохиолдох эмгэгүүдийн талаар мэдлэг олгох, ур чадварыг дээшлүүлэх, улмаар геронтологи, гериатрийн  чиглэлээр мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, эрүүл, идэвхитэй, урт насжилтыг дэмжихэд  сургалт, үйл ажиллагааны  зорилго  чиглэж буй. 



Сургалт хоёр үндсэн чиглэлийн дагуу өрнөсөн. Тодруулбал, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд зориулан “Геронтологи, гериатрийн үндсэн ойлголт, орчин үеийн оношилгоо, эмчилгээний чиг хандлага”-ийн талаар  багц цагийн сургалт  явуулсан  бол  настнуудад зориулан эрүүл, идэвхитэй, урт насжилтыг дэмжих  чиглэлээр сургалт мэдээлэл хийлээ. 
Энэ удаагийн сургалтад ахмад настан 99, эмч эмнэлгийн мэргэжилтэн 70, нийт 169 хүн хамрагдсан байна. Мөн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд Эрүүл насжилт, настны эрүүл мэнд үндэсний хөтөлбөрийн биелэлт  болон настаны тусламж үйлчилгээнд  СОРЕ үнэлгээ хийж, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгчээ. 



Тус үйл ажиллагааны үр дүнд  эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн настанд  үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж сайжрах, цаашлаад  настнуудын эрүүл, идэвхитэй, урт насжилтын талаарх мэдлэг дээшлэх, хандлага өөрчлөгдөх зэрэг давуу талтай болохыг салбарынхан онцоллоо. 












Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ