-Аргын тооллын 9 сарын 30. Даваа (Сумьяа) гараг/ 2019 /



-Аргын тооллын 9 сарын 30. Даваа (Сумьяа) гараг/ 2019 /
-Билгийн тооллын шинийн 2, цагаан морь, тэргүүн дагуул-13 од, суудал мод, мэнгэ, 7 улаан, үл зохилдохын барилдлагатай өдөр. Хутганы ир.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:49-18:35.​
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл болох муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.
-Бар, нохой, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин хулгана жилтнээ сөрөг муу.
-Лам болох, тушаал дэвших, равнай үйлдэх, арганд оруулах, хууль цааз гаргах, хөрөнгө оруулах, хишиг даллага авах, эм найруулах, лус ба тэнгэр тахих, хөрөнгө исгэх, архи нэрэх, хурим хийх, тариа тарих, сан тавих, нууц зөвлөгөөн хийх, бурханд залбирах, нөхрийг эрэх, ихэс дээдэст тангараг, амлалт гаргах, андгай тангарагаас няцах, дайсныг номхруулах үйлд сайн. Байр сууц тохижуулах, бэрийн үйл, гэр, байшин барих, засах, морь худалдах, уралдуулах, улаан идээ авах, эхэлж ном сонсох, шинэ дээл өмсөх, эд юм өгөх, замд гарахад муу. Лусын үүд дэлгэрдэгч балин бүү гарга.
Зурхайч лам Д. Цогтбаатар. 
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ