БОЭТ-д иж бүрэн тоноглосон, яаралтай тусламжийн авто машиныг гардуулав



Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын эмч, Академич Н. Баасанжав, “Ач” Анагаах ухааны Их сургуулийн захирал, доктор, профессор Б.Батболд нарын урилгаар БНСУ-ын SCL группын ерөнхийлөгч И Кён Рюүл тэргүүтэй тус группын охин компаниудын захирал, төлөөлөгчдийн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг энэ сарын 17-19-ний өдрүүдэд Ховд аймгийн БОЭТ-д ажиллаж байна. Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг өнөөдөр /2019.10.18/ аймгийн ИТХ-ын дарга Г.Пүрэвганди, Засаг даргын орлогч Ч.Уранчимэг нар салбарын байгууллагуудын удирдлага, төлөөллүүдийн хамтаар хүлээн авч уулзлаа.



Уулзалтаар Ховд аймгийн эрүүл мэндийн салбарт тулгамдаж буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэхийн тулд цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон юм.


Дараагаар нь тус ажлын хэсгийнхэн БОЭТ-д иж бүрэн тоноглосон, яаралтай тусламжийн авто машиныг гардуулан өглөө.



Ховд аймгийн БОЭТ нь жилдээ 130-150 мянган иргэнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлдэг. Ийнхүү түргэн тусламжийн машины тоог нэмэгдүүлснээр иргэдэд эмнэлгийн яаралтай тусламжийг түргэн шуурхай үзүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой болохыг эмч, мэргэжилтнүүд хэлж байлаа.

ВИДЕО:







Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ