Хүүхдүүдэд амлалт өгчээ



Хүүхдийн Эрхийн тухай Конвенц батлагдсаны 30 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Г.Пүрэвганди, аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга Ч.Уранчимэг нар Ховд аймгийн Хүүхдийн төлөө зөвлөлийн гишүүдтэй уулзаж, сурагчдын санал хүсэлтийг сонслоо. Энэ үеэр орон нутгийн хүүхэд багачуудын өмнө ямар үүрэг хүлээж ажиллахаа илэрхийлж, хэд хэдэн ажлын амлалт өгчээ.


Тодруулбал, Ховд аймгийн ИТХ-ын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга Г.Пүрэвганди хэлэхдээ, ирэх 2020 онд хоёроос доошгүй орон сууцны гадна талбайд хүүхдийн тоглоомын талбай байгуулах, “Баянбулаг” хүүхдийн зусланд гадна, дотно тохижилт хийх, Хүүхдийн төлөө зөвлөлийн ажиллах өрөөг тохижуулах зэрэг ажил гүйцэтгэнэ гэв. Харин аймгийн Засаг даргын Нийгмийн бодлого хариуцсан орлогч дарга Ч.Уранчимэг орон нутгийн төсвөөс хувиарлах хүүхэд хамгааллын зардлыг нэмэгдүүлэх, албан байгууллагын дэргэд болон ерөнхий боловсролын сургуульд “Хүүхэд хөгжлийн төв” байгуулахад дэмжих, өсвөр үед ээлтэй клиникийн үйл ажиллагааны хүртээмжийг сайжруулахад анхаарч ажиллана гэж амлалт өгөв.

<
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ