Аргын тооллын 12 сарын 22. Ням (Адьяа) гараг / 2019 /



Аргын тооллын 12 сарын 22. Ням (Адьяа) гараг / 2019 /
-Билгийн тооллын 26, харагчин могой, салхины эх-14 од, суудал шороо, мэнгэ 5 шар, хүчин төгсөхийн барилдлагатай өдөр. Өвлийн туйл-13:05.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:38-17:02.​
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс засуулахад амгалан жаргалантай сайн. Гэвч гахай, бар, туулай цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
-Үхэр, тахиа, могой, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай жилтнээ сөрөг муу.
-Хөрөнгө оруулах, гэр оронд өлзийтэй юм хийж бүтээх, их хүмүүн тушаал нэмэх, хурим хийх, цэцэг жимс тарих, мал адгуус сургах, лам болох, буяны үйл, мал гадагш гарах, газар лусын зан үйл, тахил хийх, нүүдэл хийх, цэрэг хөдөлгөх, зээл авах, номын үйл эхлэх, гүйцээх, сүм дуган нээхэд сайн. Мод таслах, газар малтах, эм найруулах, үхэгсдийн үйл, бэрийн үйл, худалдаа хийх, заргалдах, морь худалдах, орон байшингийн суурь тавих, шинэ гэр барих, хүн мал самнах, ханах, төөнөх, шинэ хувцас эсгэх, замд гарах, мал худалдахад муу. Тэнгэрийн үйл дэлгэрдэгч шидийг бүү үйлд.
Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ