Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж буй 16 эмийн сан, 5 эм ханган нийлүүлэх байгууллагын удирдах ажилтнуудтай “Хариуцлагын гэрээ” байгууллаа



Шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, бэлэн байдлын нөөцийг хангах, иргэдийг эм, эмнэлгийн хэрэгсэл, халдваргүйтгэлийн бодисоор хангахад хүндрэл чирэгдэлгүй, шуурхай үйлчилгээ үзүүлэх зорилгоор Ховд аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Мягмарсүрэн Жаргалант суманд үйл ажиллагаа явуулж буй 16 хувийн хэвшлийн эмийн сан, 5 эм ханган нийлүүлэх байгууллагын удирдах ажилтнуудтай уулзаж, “Хариуцлагын гэрээ” байгууллаа.



Тус гэрээний дагуу талууд шинэ төрлийн коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, хамгаалах зөвлөмж түгээх чиглэлд хамтран ажиллана. Мөн эм, эмнэлгийн хэрэгсэл, нэг удаагийн амны хаалт |маск|, халдваргүйтгэлийн бодисын хангалт, нөөцийн судалгаа гаргах, хангамжийг нэмэгдүүлэх, үнэ тарифийн тогтвортой байдлыг хангах, үнийн хөөрөгдөл үүсгэхээс зайлсхийх чиглэлд анхаарч ажиллах тухай гэрээнд тусгажээ. 



Түүнчлэн эмийн сан, эм ханган нийлүүлэх байгууллагууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эмзэг бүлгийн иргэд, эмч мэргэжилтнүүдэд биеийн дархлаа сэргээх витамин, эм, эмнэлгийн хэрэгсэлээр хангахад дэмжлэг үзүүлэх зэрэг хэд хэдэн заалтыг тусгасан байна. 

ВИДЕО:


 

Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ