Ховд аймгийн "Есөн алдартан" номинаци шалгаруулна

No photo description available.

Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 28 дугаар тогтоолоор “Аймгийн шагналын журам” баталсан байдаг. Энэхүү журмын дагуу жил бүр сар шинийн баярын өмнө аймгийн "Есөн алдартан" шалгаруулдаг уламжлалтай. Иймээс улиран өнгөрч буй Урвуулагч хэмээх шороон Гахай жилийн "Есөн алдартан"-ы номинацид нэр дэвших хүсэлтэй байгууллага, хамт олон 2020 оны 02 дугаар сарын 15-ны дотор материалаа аймгийн Засаг даргын Тамгын газарт ирүүлнэ үү.

1.Боловсролын салбарын алдартан
2.Эрүүл мэндийн салбарын алдартан
3.Барилга, дэд бүтцийн салбарын алдартан
4.Санхүүгийн салбарын алдартан
5.Бизнесийн  салбарын алдартан
6.Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн салбарын алдартан
7.Соёл урлагийн салбарын алдартан
8.Төр захиргаа, хууль зүйн салбарын алдартан
9.Спортын салбарын алдартан 

Материал ирүүлэхдээ “Аймгийн шагналын журам”-ын 2.1, 2.3, 2.8, 3.3.4 дэх заалтын шаардлага хангасан байхыг анхаарна уу. 
Дэлгэрэнгүй мэдээллийг 9943-8885 утсаар лавлана уу.
АЙМГИЙН ЗДТГ


Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ