ТОДРУУЛГА: “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр"-ийн талаар



Ховд аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар \ХХҮГ\-аас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй зургаан хөтөлбөрийн нэг бол “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр" юм. Тус хөтөлбөрийн хүрээнд 2019 онд 22 шинэ гарааны бизнесийг дэмжиж, 220 сая төгрөгийн санхүүжилт олгосноор 50 орчим ажлын байр шинээр бий болжээ. Харин 2020 онд “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр"-ийн хүрээнд 13 шинэ, шилдэг гарааны бизнес төсөл шалгаруулж, нийт 130 сая төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгох төлөвлөгөөтэй байгаа юм.

ВИДЕО:




Мэдээ таалагдсан:
khovdnews.mn таалагдсан:
Ховдын мэдээ